Наймдугаар сарын 17-нд Бээжин хотноо "Бүс ба зам"-ын 10 жилийн ойн хүрээнд болсон олон улсын семинарт оролцох үеэр олон орны улс төрчид, экс удирдагчид "Бүс ба зам" санаачилгын дэлхийн засаглал, ялангуяа хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд үзүүлэх эерэг үр дүнг өндрөөр үнэлжээ. Хятад улс дэлхийн 150 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагатай "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, дэлхийн эдийн засгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход тус дөхөм үзүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах чухал тавцан болсон гэж үзсэн байна. Киргизийн ерөнхий сайд асан Жоомарт Оторбаев: "Манай Төв Азийн бүс нутагт гарсан бодит өөрчлөлтийн хувьд би үүнийг "Азийн төмөр замын шинэ хувьсгал" гэж нэрлэдэг. Одоогийн байдлаар жил бүр дүүрэн ачаатай 16 мянга гаруй галт тэрэг Европ, Хятадын хооронд байнга зорчиж байна. Энэ нь өндөр чанартай бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм" гэжээ. Босни Герцеговины сайд нарын Зөвлөлийн дарга асан Златко Рагумдиа: "Өнөөдөр дэлхий нийт шинэ вирус, тахал өвчин, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, хүнсний хямрал зэрэг сорилтуудтай тулгарч байна. Эдгээр олон сорилтуудын өмнө ямар ч улс ганцаараа зогсож чадахгүй. "Бүс ба зам" санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилга зэрэг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд эв нэгдэж, хамтран ажиллах нь сорилт бэрхшээлийг даван туулах бидний хамгийн хүчтэй зэвсэг юм. Ийм учраас Хятад улс дэлхий дахинд чухал төдийгүй дэлхий дахин ч Хятад улсад нэн хамаатай юм". Сербийн ерөнхийлөгч асан Борис Тадич: "Бүс ба зам" санаачилга сүүлийн 10 жилд олон улсын тавцанд өөрчлөлтийн чухал үүрэг гүйцэтгэж, олон талт үзлийг дэлхий дахинд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр авчирч, хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд илүү таатай орчин бүрдүүлэв. “Бүс ба зам” санаачилга ямар ч асуудал, зөрчилдөөн дагуулаагүй бөгөөд энэ санаачилга нь харилцаа холбоо, асуудлыг тайван замаар шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байна хэмээн тус тусийн байр сууриа илэрхийлцгээсэн байна.
