Нүүр Цаг үе Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд шуурхай тээвэрлэн ажиллаж байна
Цаг үе

Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд шуурхай тээвэрлэн ажиллаж байна

G.Press 2 сарын өмнө 84 үзэлт 0 сэтгэгдэл

 

Геополитикийн хурцадмал байдлын улмаас дэлхий дахинд газрын тосны үнэ өсөж байгаа үед нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэхэд УБТЗ ХНН онцгой анхаарч ажиллаж байна. Гуравдугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд 1.343 вагон нефтийн бүтээгдэхүүн байгаагаас:

  • Бензин: А95 37 вагон, А92 361 вагон,

  • Дизелийн түлш: 875 вагон

  • Онгоцны түлш: 46 вагон

  • Масло:  нэг вагон

  • Газ: нэг вагон

  • Бутан таван вагон тус тус байна.

Дээрх 1.343 вагон нефтийн бүтээгдэхүүний 274 вагон нь Толгойт өртөөнд буулгалт хийгдэхээр хүлээгдэж байгаа аж. Өнөөдөр 46 вагоныг буулгахаар төлөвлөснөөс бусад 228 вагон нь гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй, савны хүрэлцээгүй, фронт хүлээгдэж байгаа зэрэг шалтгаанаар буулгалт хийгдээгүй өртөөний зам дээр зогсож байна. Эдгээрийн 103 вагон нь нефть импортлогч компаниудын савны хүрэлцээгүйгээс буулгалтад хүлээгдэж байна.

Мөн Рашаант өртөөнд 174 вагон буулгалтад ирээд байгаагаас гадна бусад өртөө, хоорондын замд 425 вагон нефтийн бүтээгдэхүүн Толгойт өртөөнд буухаар ирж явна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.