НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

            Огноо :

2023.05.02

 

Сонгон шалгаруулалтын нэр:

Зорчигчийн галт тэргэнд дотоод сүлжээ үүсгэх,  бусад үйлчилгээг үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглох, цахим үйлчилгээ нэвтрүүлэх,  интернэт орчин /offline/ үүсгэх

Сонгон шалгаруулалт зохион байгуулагч:

“УБТЗ” ХНН

                       

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь нээлттэй сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Зорчигчийн галт тэргийг дотоод сүлжээгээр тоноглох, цахим үйлчилгээ нэвтрүүлэх  тухай хүсэлт ирүүлэхийг урьж байна. 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ААН, байгууллагууд нээлттэй сонгон шалгаруулалтын материалыг цаасаар дугтуйд хийж лацдан  2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 08.00-15.00 цагийн хооронд  дор дурдсан хаягаар ирүүлэх, сонгон шалгаруулалтын нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 16.00 цагт зохион байгуулна.

Сонирхсон этгээд нээлттэй сонгон шалгаруулалттай холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр Зам”

Зорчигч тээврийн алба

Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж - 42

Утас: Инноваци, автоматжуулалт хариуцсан инженер 21-244305, 94060007,91908180

 

 

Тавигдах шаардлагууд:

Үйлчилгээ нэвтрүүлэх ААН-д тавигдах шаардлага;

·Дотоод сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;

·ААН-н гэрчилгээ;

·Санхүүгийн тайлан, захирлын иргэний үнэмлэх хавсаргасан байх;

·Бүтээгдэхүүн үйлчилгээнд хөгжүүлэлт, сайжруулалт, засвар үйлчилгээ хийх санхүүгийн чадамжтай байх;

·Байршуулсан тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын үеийн эвдрэл гэмтэлийг засварлах техникийн албатай /24 цагаар ажиллах хүний нөөцтэй/ байх;

·Зар сурталчилгааг тогтмол хийх, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зардлыг хариуцдаг байх;

 

Бүтээгдэхүүн үйлчилгээнд тавигдах шаардлага :

·Интернет болон Offline орчны аль нэг  горимоор  кино үздэг байх;

·Кино болон  видео контент татах боломжтой байх /видео контент/;

·Багцын 2-3 төрлийн үйлчилгээ үзүүлдэг /төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээтэй,  төлбөрийн сонголттой/  байх

·Мэдээний сайтуудаас мэдээлэл авах боломжтой  байх

·Лавлах, дотоод үйлчилгээг захиалах, дуудлага өгдөг байх;

·Кино, видео, контентын зохиогчийн эрх эзэмшигч /эсвэл албан ёсны эрхтэй, эрх эзэмшигчээс зөвшөөрөлтэй авдаг/ байх;

Зорчигчийн галт тэргэнд  интернэт болон Offline орчин үүсгэх ажилтай холбоотой шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглох, үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх хугацааг  ажлыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 180 хоногт багтаан хийж гүйцэтгэнэ.

Хамтран ажиллах ажлын хүрээнд тавигдах шаардлага;

“УБТЗ” ХНН-н Зорчигчийн галт тэргэнд  дараах  ажил, үйлчилгээг өөрсдийн хөрөнгөөр  нэвтрүүлэх /буцаан авахгүй нөхцөлтэй/  боломжтой  байх. Үүнд;

· -Зарлан мэдээлэх лед дэлгэц-урсдаг самбар

· -Зарлан мэдээлэх чанга яригч

· -Хяналтын камераар тоноглох

· -Галын дохиоллоор тоноглох

· -Суух дугаарын гэрэлтдэг самбар

· -Зорчигчийн вагоны засвар, гүйлтийн хугацаа, сэлбэгийн нөөцийг хянах программ шинээр хийх

· -Тулгуур өртөөдийг WIFI орчинтой болгох

· -GPS байрлал тогтоогч /вагоны гүйлт хянах/

· -Тухайн мөчид вагоны явж буй байрлал, дараагийн зогсох өртөө зэрэг аялалын мэдээлэл авдаг байх;

 Хамтран ажиллах ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 180 хоногт багтаан гүйцэтгэж ажиллана.

Жич: Сонгон шалгаруулалтад тэнцсэн  компани нь гэрээний хугацаанд Хамтран ажиллах ажлын хүрээнд тавигдах шаардлагын дагуу  гарсан зардал болон бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулсан хөрөнгийг 100% хариуцан ажиллах бөгөөд аливаа тохиолдолд гарсан зардлыг “УБТЗ” ХНН-с хариуцахгүй болно.