Бүгд Найрамдах Буриад улсын Наушки өртөөнд ачааны терминалыг өргөн хэмжээгээр сэргээн засварлаж дууслаа. Орос, Монголын төмөр замын боомтыг хөгжүүлэх ажлын хүрээнд энэхүү ачааны терминалыг шинэчилсэн.
Тус байгууламжийг ашиглалтад оруулах ёслолд Оросын төмөр замын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Сергей Павлов Москвагаас теле хурлаар оролцов.
“Төсөл нь Орос-Монгол-Хятадын чиглэлд олон улсын ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Энэ асуудлыг шийдэхэд мэдээжийн хэрэг шалган нэвтрүүлэх цэгийг оролцуулаад нэвтрүүлэх саад тотгорыг арилгах замаар хөнгөвчлөх болно.
Наушки хилийн боомт дахь шилжүүлэн ачих цогцолборын бүтээн байгуулалт дууссанаар бид шалгалтын ажиллагаанд хүлээгдэж буй вагонуудын зогсолтын хугацааг багасгаж, даацыг нь нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Сергей Павлов тэмдэглэв.
Цогцолборт шинэ чингэлгийн талбай барьж, краны замыг сэргээн засварлав. Гаалийн хяналт шалгалт хийх газрын тоо хоёр дахин буюу 12 вагон хүртэл нэмэгджээ. Ингэснээр шалгалтад хамрагдах ачааны вагоны эргэлт хурдасна.
Сэргээн босголтын явцад ачаа тээвэрлэх зориулалттай 1.5 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий битүү агуулах барьжээ. Мөн түүнчлэн захиргааны барилга байгууламж, гэрэлтүүлэг, видео тандалтын системийг шинэчилсэн.
Оны эхний 10 сард Наушки-Сүхбаатар боомтоор тээвэрлэсэн тээвэрлэлт долоон хувиар өссөнийг тэмдэглэх нь зүйтэй. Орос, Монголын хилээр нийтдээ 7.0 сая гаруй тонн ачааг төмөр замаар хоёр чиглэлд тээвэрлэжээ.
РЖД сайтаас