Замын IV ангийн захиргаа өөрийн 10 дугаар хэсэг байрладаг Нартын хошуу зөрлөгт "ЗАМЧИН ХАБ" нэртэй интернэт кафе байгуулжээ. Замын даргын 2022 оны наймдугаар сард баталсан "Говийн төмөр замчин" хөтөлбөрт алслагдсан өртөө, зөрлөгийн ажилтнууд тэдний гэр бүлийн гишүүдийг амарч, сурах, өөрсдийгөө хөгжүүлэх нөхцөл, бололцоог хангаж, интернэт кафе байгуулахаар тусгасан байдаг. Тэгвэл Замын захиргааны санхүүжилтээр ийнхүү Нартын хошуу зөрлөгт байх 21 өрхийн төмөр замчид, тэдний үр хүүхдэд зориулан Замын IV ангийн хамт олон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нөхцөл бололцоогоор хангаж, буйдхан зөрлөгийн төмөр замчдаа мэдээлэл, технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах боломж олгоод байна. Тэдний энэхүү санаачилгатай бүтээлч ажилд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков талархал илэрхийлэн баяр хүргэлээ.