Өнгөрсөн Баасан гарагт \2023.06.09\-нд Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооны ээлжит XXVII хурал 97 хувийн ирцтэй эхэлж, тайлант жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, Хяналтын зөвлөлийн тайлан мэдээлэлтэй танилцаж, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны ойрын жилүүдийн зорилго зорилт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны даргад Бизнес үйлчилгээний Райлком төвийн Ерөнхий инженер Б.Бадрах, Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн ҮЭХ-ны дарга Ш.Дашдаваа, Хүний нөөцийн албаны мэргэжилтэн Д.Нарантуяа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нар дэвшиж, Б.Бадрах 4.2 хувь, Ш.Дашдаваа 3.1 хувь, Д.Нарантуяа 19.8 хувь, Б.Алтанхуяг 72.9 хувийн санал авч МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны XIV дэх даргаар Баасангийн Алтанхуяг сонгогдлоо.
Мөн МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгуульд Замын IV ангийн замчин Б.Осоржамаа, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны хэлтсийн дарга Б.Соёлмаа, ахлах мэргэжилтэн А.Баярмаа Тээврийн хяналтын албаны байцаагч Ц.Түмэндэлгэр, Төлөвлөгөө эдийн засгийн албаны орлогч дарга П.Мөнхзул, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хэлтсийн орлогч дарга Д.Цолмон, Хүний нөөцийн албаны шагнал хариуцсан инженер-байцаагч Т.Рэнчиндаваа, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны Ня-бо-эдийн засагч Ц.Энхтуул, Д Хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд, Хууль зүйн албаны хуулийн зөвлөх Д.Мөнхжаргал, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны хэлтсийн дарга Ш.Анхбаяр, Замын даргын ажлын албаны Ерөнхий нягтлан бодогч И.Гэрэлмандах нар дэвшиж, Хяналтын зөвлөлийн даргаар Ш.Анхбаяр сонгогдож А.Баярмаа, Ц.Түмэндэлгэр, Д.Мөнхжаргал, Ц.Гэрэлмандах, Т.Ренчиндаваа, Ц.Энхтуул, Д.Цолмон, Б.Батмэнд нар гишүүнээр сонгогдлоо.
