Нүүр Цаг үе “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч болон түрээслэгчдий...
Цаг үе

“Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч болон түрээслэгчдийн зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгууллаа

G.Press 2 жилийн өмнө 48 үзэлт 0 сэтгэгдэл

 

"ГТХЗНТ" УТҮГ, “УБТЗ” ХНН, “МТЛ” ХХК хамтран  “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч болон түрээслэгчдийн зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгууллаа. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл, гэрчилгээжүүлэлтийг нэгтгэх, төмөр замын тээвэрлэлтэд оролцогч хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч болон түрээслэгч иргэн, хуулийн этгээдүүдийн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтыг сайжруулах, засвар үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар туршлага солилцох, тулгарч буй хүндрэлтэй асуудлыг хэлэлцэх, хамтран ажиллахад үндсэн зорилгоо чиглүүлсэн тус зөвлөгөөнд ерөнхий зохион байгуулагчдаас гадна “МТЗ” ТӨХК, “ТТЗ” ХХК, “МТЛ” ХХК компани болон бусад хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, өмчлөгч болон түрээслэгч иргэн, аж ахуйн нэгжүүд оролцлоо. Тэд “Хөдлөх бүрэлдэхүүний гэрчилгээжүүлэлтийн өнөөгийн байдал”, “Засвар үйлчилгээний чиглэлээр тулгамдаж буй асуудлууд”, “Хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, түрээслэгчдээс ирүүлсэн санал, асуултууд” зэрэг сэдвийн хүрээнд зөвлөлдөж, харилцан санал солилцсон юм. Энэ хүрээнд оролцогч компаниуд өөрсдөд тулгамддаг асуудлаа илэн далангүй ярихын зэрэгцээ шийдэл, гарц гаргалгааны талаар харилцан санал солилцлоо. Төгсгөлд нь зөвлөгөөний үеэр дэвшүүлсэн асуудлыг нэгтгэж, шийдвэрийн төсөл боловсруулж ажиллахаа зохион байгуулагч талууд онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.