Аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 10-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 10 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4450 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн- Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-90 хонож гарч байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1061 чингэлэг байгаагаас ачаатай 910 хоосон 151 чингэлэг байна.
