Замын даргын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн А/473 тоот тушаалын дагуу УБТЗ-д Олон улсын Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэн, 10 багц стандартаар баталгаажуулалтад хамрагдаж үйл ажиллагаандаа хэвшүүлэх шийдвэр анх гарсан.
2022 оноос үе шаттайгаар баталгаажуулалтад хамруулах бэлтгэх ажлыг өнөөдрийг хүртэл Техникийн бодлого, стандартчиллын албанаас Стандарт хэмжил зүйн газартай хамтран зохион байгуулж өдгөө нийт 18 бүтцийн нэгж ISO стандартуудаар баталгаажуулалтад хамраглаж гэрчилгээжээд байна
УБТЗ-ын албан хүсэлтийг үндэслэн Стандарт хэмжил зүйн газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн А/303 тоот тушаалын дагуу УБТЗ ХНН-ийн нийт есөн бүтцийн нэгжид Замын III, IV анги Чулуун завод, Олон улсын тээвэр зуучийн төв, АБТЭМА, Зорчигч тээврийн төв, Хүүхдийн сектор, Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын алба зэрэг байгууллагууд баталгаажуулалтын аудитад хамрагдахаар тушаал гарч аудитын ажил эхэлсэн юм.
Энэ сарын 18-20-ны хооронд нийт дөрвөн бүтцийн нэгжид Стандартчилал хэмжил зүйн газрын баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж тогтолцооны шаардлагуудаа бүрэн хангалаа.
2025 оны Стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдсан Замын IV, V анги , Чулуун завод, Зорчигч тээврийн төв, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны хамт олонд болон дэмжиж ажилласан УБТЗ - Тээврийн хяналтын алба, Замын аж ахуйн алба, Зорчигч тээврийн албаны удирдлага хамт олон идэвхийлэн оролцжээ.
