Нүүр Гадаадын төмөр зам Метроны өртөөнд фитнесс төв ажиллуулав
Гадаадын төмөр зам

Метроны өртөөнд фитнесс төв ажиллуулав

G.Press 7 цагийн өмнө 20 үзэлт 0 сэтгэгдэл

Хятадын метроны шугам хоорондын шилжих хонгил дахь талбайг зорчигчид бараг ашигладаггүй сул чөлөөтэй талбай байжээ. Тэгвэл удаан хугацаанд эзгүй байсан энэ талбайг Гуанжөүгийн Пажөү метроны өртөө фитнесс заал болгон тохижуулж шинэ зориулалтаар ашиглаж эхэлжээ. Энэ нь шинэ жишиг тогтоож байна. Пажөү бүс нь интернет компаниуд болон залуу мэргэжилтнүүд төвлөрсөн газар бөгөөд метро болон хот хоорондын төмөр замын чухал зангилаа цэг юм. Бие бялдартаа анхаарах тал дээрээ завгүй хуваарьтай ажилладаг хүмүүст фитнесс, дасгал хөдөлгөөний эрэлт хэрэгцээ их байдаг. Иймээс ч метроны өртөөнд спортын төв байгуулснаар зав чөлөөндөө дасгал хөдөлгөөн хийх таатай боломж гэж зорчигчид үзэж байгаа аж. Энд кардио дасгал, хүчний бэлтгэл, ерөнхий бие бялдрын хөгжил, тулааны спортын тусгай бүсүүд, түүнчлэн ширээний теннис, пиклбол тоглох талбайтай аж.  10 мянган метр квадрат талбайтай энэхүү томоохон байгууламжид нийт 300 гаруй төрлийн фитнессийн тоног төхөөрөмж байрлуулжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.