Нүүр Эрүүл мэнд Дроноор цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэлээ
Эрүүл мэнд

Дроноор цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэлээ

G.Press 8 цагийн өмнө 15 үзэлт 0 сэтгэгдэл

Өнгөрсөн Баасан гараг буюу 2026.10.23-ны өдөр УБТЗ-ын төв эмнэлэг , Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэсэн нь амжилттай боллоо.

Хотын төвд байрлах Цусны төвөөс манай эмнэлэг хүртэл  4.6 км зайтай юм. Энэхүү зайг 10 минутад туулан хоёр нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэн иржээ. Дрон нэг удаагийн нислэгээрээ гурван кг цус тээвэрлэх боломжтой аж.

Энэ нь цус яаралтай тээвэрлэсэн анхны тохиолдол ч биш, 2023 онд Цусны төвөөс Монгол-Японы эмнэлэг рүү  дроноор цус тээвэрлэх туршилтыг хийж байжээ.

Энэхүү төрлийн тээвэрлэлтээр цус цусан бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний яаралтай хурдан шуурхай байдлыг нэмэгдүүлж, хүний нөөц, бензин шатахуун хэмнэж байгаа дэвшилтэт арга юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.