УБТЗ-ын тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж хөдөлмөрийн амжилт гаргасан дараах нэр бүхий ажилтнуудыг 2023 оны мэргэжлийн аваргаар шалгаруулж "Хөдөлмөрийн аварга"-ын медаль, өргөмжлөл, 2.000.000 төгрөгөөр шагналаа. Үүнд:
1. М.Анхбилэг -Тээвэр зохион байгуулалтын албаны галт тэрэгний хөдөлгөөний ахлах диспетчер
2. Д.Түмэндэлгэр-Дархан өртөөний жижүүр
3. Б.Даваа-Сүхбаатар өртөөний галт тэрэгний найруулагч
4. Х.Ариунболд - Вагон ашиглалтын депогийн Сайншанд ТҮГ-ын шурган үзэгч
5. Д.Цацрал - Чойр өртөөний тооцооны оператор
6. О.Болорсүх - Зорчигч тээврийн төвийн тээш түгээгч
7.Д.Ганболд - Улаанбаатар татах хэсгийн 11 дүгээр цувааны машинч
8.А.Ганбаатар - Дархан татах хэсгийн 1 дүгээр цувааны туслах машинч
9.С. Ганболд - Улаанбаатар татах хэсгийн дизелийн цехийн засварчин
10.Б.Соёл-Эрдэнэ -Ачааны вагон депогийн тоног төхөөрөмжийн засварчин
11.А.Алтантуяа -Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч
12.Д.Лхагваням - Дохиолол холбооны 2 дугаар ангийн шугамын механик
13.А.Анхбаяр -Эрчим хүч ус хангамжийн 1 ангийн Мандал ЦШС-ын дэд станцын механик
14.Д.Мөнхжаргал -Хууль зүйн албаны хуулийн зөвлөх
15.Б.Байгальнуур - Сүхбаатар өртөөний Бүжинхэн цэцэрлэгийн хөгжмийн багш
16.Э.Гэрэлцэцэг - Төв эмнэлгийн Сайншанд их эмчийн тасгийн эрхлэгч их эмч
17. Б.Баярсайхан - Замын II ангийн замын мастер
18. Х. Отгончимэг - Замын III ангийн бригадын дарга
19. Д.Мөнхдалай - Замын IV ангийн 14 хэсгийн замчин
20. Г.Чинбат - Замын I ангийн 5 хэсгийн тор засагч
21. Д. Ганцоож - Замын-Үүдийн Шилжүүлэн ачих буулгах ангийн машин механизмын механик
22. Х. Өлзийдаваа - Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангий ачигч-оосорлогч
23. П. Чинтуяа - Барилга орон сууны албаны их засварын инженер
24. Я.Тэгшжаргал - Кейтринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн орон нутгийн вагон рестораны ахлах тогооч
25. Ц. Батмөнх - Сайншандын Цэрэгжүүлсэн хамгаалах анийн харуулын дарга
26. Г. Саранцацралт - Төлөвлөлт, эдийн засгийн албаны Цалин хөлсний хэлтсийн дарга
27. Г. Энхчулуун - Тээвэр зохион байгуулалтын албаны технологийн инженер
28. Д. Алтангэрэл Замын 2 дугаар ангийн дарга
29. Найданов Олег Доржиевич - Улаанбаатар татах хэсгийн ахлах мастер
30. Ц. Түмэндэлгэр -Тээврийн хяналтын албаны вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч
УБТЗ-ын 2023 оны мэргэжлийн аваргаар шалгарсан ажилтнуудыг Замын даргын тушаалаар 2024 оны нэгдүгээр улиралд багтаан Вьетнам улсад аялуулна.
Дээр нэр дурдсан аваргууд дотроос сүүлийн 5 жилд тогтвортой амжилт гаргаж гурав дахь удаагаа аваргаар шалгарсан Замын-Үүдийн Шилжүүлэн ачих буулгах ангийн машин механизмын механикч Д.Ганцоожийг 500.000 төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгоно.
