Иргэдэд цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээ, Монгол Улсын хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Төмөр замын цагдаагийн газар, УБТЗ-ын гэмт хэрэг, зөрчил, авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Авлигатай тэмцэх газар хамтран баталсан удирдамжийн хүрээнд “Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг” аяныг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Замын-Үүд өртөөнөөс аялуулж эхлүүлээд байна. Уг аяныг 5 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд замын хэмжээнд 12 хоног аялна. Энэ жилийн аян Засгийн газраас авлигын эсрэг жил болгон зарласантай холбогдуулан Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
