Нүүр Цаг үе Мастеруудын зөвлөгөөн эхэллээ
Цаг үе

Мастеруудын зөвлөгөөн эхэллээ

G.Press 2 жилийн өмнө 58 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Замын аж ахуйн албанаас зохион байгуулдаг “Мастеруудын зөвлөгөөн” энэ жил “Галт тэрэгний эрчимжсэн хөдөлгөөний үеийн замын мастер” нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Сүүлийн жилүүдэд УБТЗ-аар дамжин өнгөрөх ачааны хэмжээ тогтмол өсөн нэмэгдэж, галт тэрэгний хөдөлгөөн эрчимжиж эхэлсэн. Үүнийг дагаад галт тэрэг хоорондын хугацаа багассан явдал нь хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, найдвартай байдлыг хангаж ажилладаг замын мастеруудад ажлын технологи, засвар үйлчилгээний чанарыг сайжруулж, урсгал засвар хоорондын зайг уртасгах нь юу юунаас чухал болоод байгаа асуудлыг зөвлөгөөний үеэр хэлэлцлээ. Зөвлөгөөнд "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлага оролцов. Замын дарга зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ УБТЗ-ын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж, галт тэрэгний хөдөлгөөн эрчимжиж байгаа үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад замын алба, тэр дундаа замын мастеруудын үүрэг хариуцлага улам өндөрсөж байгааг цохон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.