"УБТЗ" ХНН-ийн Маркетингийн алба, Техникийн бодлого, стандартчиллын алба нь Менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-тай хамтран ажиллалаа.
"УБТЗ" ХНН-д Олон улсын менежментийн тогтолцооны стандартууд нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаатай холбогдуулан нийт бүтцийн нэгжүүдэд Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн дагуу 8-р ээлжийн сургагч багшаар суралцсан 36 ажилтнуудыг Дулааны гуравдугаар цахилгаан станц (ТЭЦ-3) ТӨХК-ны үйл ажиллагаа, олон улсын менежментийн тогтолцооны стандарт хэрэгжүүлсэн туршлага, хийгдэж буй сайжруулалттай танилцах дадлага ажлаар үргэлжиллээ. Уг станц нь 1000 гаруй ажилтантай бөгөөд өдөрт 198МВТ цахилгаан эрчим хүч, 1202 ГКАЛ дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий улсын онцгой обьект бөгөөд 2008 оноос iSO 9001 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн бол одоо ISO 45001 болон ISO 30401 стандартуудыг судлан хэрэгжүүлж байна.
