Нүүр Цаг үе Манай вагончид 15 мянга шахам хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг шалгалт хийдэг
Цаг үе

Манай вагончид 15 мянга шахам хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг шалгалт хийдэг

G.Press 2 жилийн өмнө 74 үзэлт 0 сэтгэгдэл

 

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн тасралтгүй найдвартай хангахад чухал үүрэгтэй Вагоны аж ахуйн албаны хамт олон  Вагон үзэгч засварчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлага оролцлоо.

Замын дарга зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ төмөр замын тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж, галт тэрэгний эрчимжилт нэмэгдэж байгаа үед вагон үзэгч засварчдын ажлын хариуцлага, ур чадвар, засварын чанараас галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал улам бүр шалтгаалах болж байгааг онцлон тэмдэглэж хэллээ.

Манай вагончид УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр хөдөлгөөнд оролцож байгаа өөрийн болон хувийн хэвшлийн 15 мянга шахам хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг шалгалт хийхээс гадна өөрийн засварын депод урсгал болон их засварыг хийж аюулгүй байдлыг нь бүрэн хангаж байдаг юм.

Зөвлөгөөний үеэр вагончид мэдлэг, туршлагаа харилцан солилцож, олон чухал санал санаачилга дэвшүүлж төмөр замын салбарын өмнө тулгарч буй хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ хангамж, засварын ажлын чанар, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангах зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.