УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан Солонгосын төмөр замын “KORAIL" корпорацийн Олон улсын логистикийн газрын дарга Ким Хён Чаныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНСУ-аас БНХАУ-аар дамжуулан Монгол Улс руу олон улсын холимог тээврийн туршилтын тээвэр хийх, Монгол Улс, БНСУ-ын талууд төмөр замын логистик салбарт хамтын ажиллагааны төслүүдийг зохион байгуулах, ачаа тээврийн салбарын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, төмөр замын хөдөлгөөнтэй холбоотой ажилтнууд харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтад талуудын зарим удирдах ажилтнууд болон холбогдох албан тушаалтнууд байлцлаа.
