Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан, айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсад зочилж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Каримжанович Карабаев болон "Казахстаны төмөр зам" үндэсний компани  хувьцаат компанийн Ерөнхий хорооны дарга Сауранбаев Нурлан Ермекович нарыг "УБТЗ" ХНН-ийн Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан Нийгэмлэгийн Удирдах газарт хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар "УБТЗ" ХНН болон Казахстаны төмөр зам хоорондын цаашдын хамтын ажиллагааны асуудал, УБТЗ-аар дамжуулан төв Азийн улс орнууд руу ачаа тээвэрлэх боломжууд, одоо байгаа хүчин чадал болон ирээдүйн чиг хандлага, нийгэмлэгийн ажилтнуудыг Казахстаны төмөр замд сургалт, туршлага судлах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.