Нүүр Цаг үе ISO 50001 гэрчилгээг УБТЗ-ын хоёр байгууллага авлаа
Цаг үе

ISO 50001 гэрчилгээг УБТЗ-ын хоёр байгууллага авлаа

G.Press 9 сарын өмнө 50 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ ХНН-ийн хэмжээнд эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, зардлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор ISO50001:2018 стандартыг нэвтрүүлэх ажлыг Эрчим хүчний төв 2022 оноос эхлүүлсэн юм. Түүнээс хойш эрчим хүчний суурь хэрэглээг тодорхойлж, гүйцэтгэлийг үнэлж, эрчим хүчний бодлогыг боловсруулж, эрчим хүч хэмнэх боломжийг тодорхойлж, хэрэгжүүлсний үр дүнд уг стандартыг УБТЗ-ын салбар нэгжүүд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж байгаа юм. Тухайлбал, наймдугаар сарын 4-нд Стандарт хэмжил зүйн газраас УБТЗ-ын Зорчигчийн вагон депо, Улаанбаатар Татах хэсэг ISO 50001 - Эрчим хүчний менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.

Уг менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2025 оны эхний хагас жилийн байдлаар эрчим хүчний хэрэглээгээ 14.5 хувиар бууруулж, эрчим хүчний зардлыг ойролцоогоор 126 сая төгрөгөөр хэмнэж, 431 тонн CO2 ялгарлыг бууруулан байгаль орчинд ээлтэй эерэг нөлөөллийг үзүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.