Нүүр Цаг үе Ирэх сарын 26-нд зам шинэчлэлийн ажил эхлэх нь
Цаг үе

Ирэх сарын 26-нд зам шинэчлэлийн ажил эхлэх нь

G.Press 2 жилийн өмнө 60 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

ЗЗМС-ын хамт олон  2024 онд зам шинэчлэлт, замын хүчжүүлсэн дунд засвар, их барилгын ажлын хүрээнд Замын дарга болон Замын аж ахуйн албанаас баталсан төлөвлөгөөниий дагуу зуны зам засварын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл ажлаа базааж байна.

Замын хүчжүүлсэн дунд засварын ажлыг Замын гуравдугаар ангийн хэсэглэлд дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс, Замын дөрөвдүгээр ангийн хэсэглэлд зургадугаар сарын  хоёрдугаар  10 хоногоос, нийт 14 километр замд хийхээр урьдчилан төлөвлөөд байгаа юм.

Зам шинэчлэлт буюу их засварын хүрээнд 2024 онд 47.5 километр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Замын хоёрдугаар ангийн Агуйт-Мааньт хоорондын замд 17 километр, урьдчилсан байдлаар Хонхор-Цагаанхяр хоорондын замын бага радиустай тахируудад 27 километр, Замын дөрөвдүгээр ангийн Зүүнбаян-Сайншанд хоорондын замд гурван километр хийхээр үе угсралтын ажлыг хийж байна. Тухайлбал, Салхит дахь Үе угсрах баазад АРС болон CZ бэхэлгээтэй, төмөр бетон дэртэй, Р65 зам төмөртэй 19.5 километр замын үеийг угсарч бэлэн болгоод байна.

Зам шинэчлэлийн ажлын эхний “ЦОНХ”-ыг Агуйт-Мааньт хоорондын замд 1950 погон метрээр төлөвлөн дөрөвдүгээр 26-нд хийхээр бэлтгэлээ хангаж байна хэмээн ЗЗМС-аас манайд мэдээллээ.

Түүнээс гадна гүүр хоолой, хиймэл төхөөрөмж, ус зайлуулах инженерийн байгууламжийн засвар, их барилгын ажлын хүрээнд Замын I, II, III, IV, VI дугаар ангийн хэсэглэлд зургаан хоолой шинээр барих ажлыг тавдугаар сарын эхний 10 хоногт эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ЗЗМС-ын Гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийн цех гүйцэтгэж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.