Нүүр Цаг үе ИНЕГ-ын төлөөлөл УБТЗ-тай танилцлаа
Цаг үе

ИНЕГ-ын төлөөлөл УБТЗ-тай танилцлаа

G.Press 2 жилийн өмнө 61 үзэлт 0 сэтгэгдэл

 

Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж байгаа туршлагаа зам, тээврийн салбарынхан харилцан солилцох ажлын хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төвийн хамт олны төлөөллийг өнөөдөр "УБТЗ" ХНН хүлээн авч байгууллагаа танилцуулж, туршлагаа хуваалцлаа. "УБТЗ" ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков тус төвийн хамт олны төлөөлөл хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд зам, тээврийн салбарын хамт олон харилцан туршлагаа солилцох нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Иргэний нисэхийн үндэсний төвийн хамт олны төлөөлөл Удирдлагын нэгдсэн төв болон зарим байгууллагын ажилтай танилцлаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.