Б.ЮЛХАРСҮРЭН- Зорчигчийн вагон депогийн дарга

Мянган бүсгүйн харцнаас бултаж
Мяндсан ухаанаар тэднийгээ мишээлгэн
Мөсөн дээр ч тэших завгүй явахад
Мөрөөдлөө гэнэ үү...юу... яасан гэж...
Л.БОЛД- Вагоны аж ахуйн албаны дарга

Хүрдлэн эргэх хос дугуй нь “Монголд үйлдвэрлэв”
Хүлэглэн тээх төмөр вагон нь “Монголд үйлдвэрлэв”
Эрхий инчдэх мэргэн харваа нь “Монголд үйлдвэрлэв”
Эрдэмтэн хүний онч ухаан нь “Монголд үйлдвэрлэв”
А.БАТБОЛД- УБТЗ-ын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга

Өртөө зөрлөг тооцоолж, зураг төсөл зохиосоор
Өчнөөн хаврыг үдсэн байна... одоо больё
Энэ хавар харин “Тэнгэрийн сум”харваж
Эрүүл агаарт дасгалаа сэргээж жаргая...
Ум сайн амгалан болтугай
Ж.БОРХҮҮ- Замын аж ахуйн албаны орлогч дарга

Арьсан бөмбөг хөөж тэмцээнд тэргүүлж явсан
Алтан үе минь ард, Санкт-ад үлдсэн байна
Замчин залуусаа шигшин баг бүрдүүлж
Залгамж үеэ дасгалжуулах цаг айсуй байна
Б.АРИУНАА-Санхүүгийн албаны орлогч дарга

Орлогч даргын албанд дархлагдав
Орлого, зарлага гэсээр насыг элээв
Орой болгон од түгтэл суусаар
Орон гэрээ мартах дөхөв
Одоо яана аа...
Манайх чинь хаана байдаг билээ...
Миний бие Төмөр замчдын мэргэжлийн баярын комиссын нарийн бичгийн даргаар 18 жил ажилласан хүн. Түүний хажуугаар уг арга хэмжээний нээлтийг найруулж, хөтлөх үүрэг хүлээнэ. Энэ олон ажлыг зэрэг шахам амжуулах тун төвөгтэй байдаг сан. 2007 оны баяраар санагдана. Мөнөөх үүргээ хөнгөлөх санаатай Комиссын даргаар ажиллаж асан Замын ерөнхий инженер Г.Сэрээнэндоржид санал тавин байж, нээлтийг Чуулгын хоёр залуу уран бүтээлчээр хөтлүүлэх санал гаргаж, зөвшөөрүүлэв. Ийнхүү нөгөө хоёр минь багахан сургууль хийгээд баярын нээлтийг хөтөллөө. Нээлтэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Гавьяат тээвэрчин Р.Раш, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгэм хамгаалалын сайд М.Одончимэд нар уригдаж ирсэн байв. Энэ хоёр маань туйлын дотно найзууд байсан гэдгийг хүмүүс сайн мэдэх байх л даа. Хөтлөгчийн үүрэг нь нээлтэд урилгаар оролцож буй хүмүүсийг нэг бүрчилэн танилцуулах явдал байдаг. Хөтлөгч бүсгүй Раш даргыг танилцуулж байна. УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Р.Раш...угийн шооч Одончимэд гишүүн түүн рүү хандан, -Раш аа чи спортын ямар төрлөөр гавьяат авчихав?...Раш дарга –Чи мэднэ шүү дээ... хэмээн бяцхан инээдэм боллоо. Хөтлөгч Одончимэд гишүүнийг танилцуулж байна. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр хамгаалалын сайд М.Одончимэд.... Раш дарга түүн рүү хандан асууж байна...-Чи чинь хэдүйдээ Хөдөлмөр хамгаалалын сайд болчихов?...бөөн инээдэм. Том улсуудын тоглоом наргиа хүртэл ухаарал төрүүлэм гэгээн байдаг аж. Ийнхүү миний ажлаа хөнгөлөх гэсэн санаа талаар болж, 2016 он хүртэл баярын нээлтийг халаагүй хөтлөх үүргийг хүлээсэн дээ.
Л.Сэнгээ МУСГЗ
