Нүүр Цаг үе И.Мөнхбаяр: Замын хэмжээний  биелэлт 81.5 хувьтай байна
Цаг үе

И.Мөнхбаяр: Замын хэмжээний  биелэлт 81.5 хувьтай байна

G.Press 2 жилийн өмнө 63 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын 2023-2024 оны “Өвөлжилтийн бэлтгэл хангуулах арга хэмжээний  төлөвлөгөөний биелэлт”-ийн талаар Техникийн бодлого, стандартчиллын албаны тээвэр зохион байгуулалт хариуцсан технологийн инженер И.Мөнхбаяраас тодрууллаа.

 -Замын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын биелэлт 81.5 хувийн явцтай байна.Тодруулбал, албадын хэмжээнд нийт 308 ажил төлөвлөж, биелэлт 78.6 хувь, салбар нэгжүүдийн хэмжээнд 1490 ажил төлөвлөсөн нь 82 хувийн биелэлттэй байна. Аравдугаар сарын 01 гэхэд өвлийн бэлтгэлийг бүрэн хангаж дуусгах ёстой. Тэгээд аравдугаар сарын 15-ны өдрийн дотор Замын даргад танилцуулна.

   -Энэ хүрээнд хийсэн зарим томоохон ажлаас танилцуулбал?

-Тээвэр зохион байгуулалтын албаны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тухайлбал Бор-Өндөр өртөөний Ачаа вагон хүлээлцэгч, тооцооны операторын  өрөөний халаалтын шугамд засвар хийж дууссан. Мөн Багануур өртөөний ачих буулгах хэсгийн сахиулын байрны барилгын гадна, дотор урсгал засварыг бүрэн хийсэн. Улаанбаатар өртөөнд ялтсан бойлуур угсарч дууслаа. Түүнчлэн, Замын-Үүдийн нарийн царигийн өртөөний туслах жижүүрийг зөөврийн сууцаар хангах, ажил төлөвлөгөөний дагуу хийж дууссан.

Төв эмнэлэгт Поликлиникийн IV давхрын дотор их засвар хийсэн. Б, В блокийн засвар дуусаж комисс ажиллан ашиглалтад хүлээж авсан. Харин А блокийн засварын ажил нь хүлээгдэж байгаа.  Чойр их эмчийн тасгийн их засварын ажлыг долдугаар сарын 03-нд эхэлж, дээврийн засварын ажил нь дууссан. Одоо гадна дотор их засварын ажил хүлээгдэж байна.  

-Өвлийн тээврийн бэлтгэл ажлын хүрээнд “Анхны өвөлжигсдийн сургалт”-ыг зохион байгуулж байгаа байх. Энэ талаар?

-Замын хэмжээнд энэ онд шинээр “Анхны өвөлжигсдийн сургалт”-д хамрагдах 1697 хүн байна. Үүнээс 1360 ажилтан буюу 80.1 хувь нь сургалтад хамрагдсан. Биелэлтийг албадаар нь авч үзвэл, Тээвэр зохион байгуулалтын алба 85.8, Зүтгүүрийн аж ахуйн алба 74.3, Вагоны аж ахуйн алба 92.6, Замын аж ахуйн алба 71.9, Дохиолол холбооны алба 84.9, Барилга орон сууцны алба 87, Эрчим хүч, ус хангамжийн төв 86, Зорчигч тээврийн алба 77.2 хувийн биелэлттэй байна. Харин Кейтеринг-Зочлох үйлчилгээний төв, Ган зам пресс төв, ТЗДС, Төв засварын үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжүүдийн бэлтгэл 100 хувь хангагдсан байна. Нийтээр нь авч үзвэл сургалтын биелэлт Замын хэмжээнд 80 хувьтай байгаа.

-Замын хэмжээнд 2023-2024 оны нүүрсний захиалгыг бүрэн өгсөн үү?

-Есдүгээр сарын 8-ны байдлаар галлагааны зуухнуудад зориулж 56 вагон буюу 4670 тонн нүүрс түгээсэн. 15 хоногийн нөөцтэй байна. Энэ жил уурын зууханд нийт 70915 тонн, ажилчдад 17.875 тонн нүүрс захиалсан. Энэ жил хуучин БЗҮ маягийн зуухны оронд КВР маягийн нийт зургаан зуухыг Орхонтуул, Зүүнхараа, Мандал, Айраг, Сайншанд, Багахангай  галлагааны хэсгүүдэд шинээр солих ажил хийж байна.

-Онцгой анхаарах зүйлүүд юу байна вэ?

-Замын Ерөнхий инженер С.П.Старцевын зүгээс энэ онд анхны өвөл ажиллах 1540 орчим ажиллагсдад өвлийн ялгах тэмдэг бүхий тусгай хувцас болон өвлийн гутлыг аравдугаар сарын 01 гэхэд бүрэн олгосон байх үүргийг Худалдан авалт, борлуулалтын албанд өгсөн. Үүргийн дагуу тус албанаас салбар нэгжүүдэд тусгай хувцас удахгүй нийлүүлэх байх.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.