Нүүр УБТЗ ХНН Илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэх үзлэг засвар 22.2 хувьтай байна
УБТЗ ХНН

Илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэх үзлэг засвар 22.2 хувьтай байна

G.Press 2 жилийн өмнө 76 үзэлт 0 сэтгэгдэл

 

            Зүтгүүрийн паркийг зуны тээвэрт бэлтгэх засварын ажил Замын даргын А/271 тоот тушаалын дагуу энэ сарын 01-нээс Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд эхэлсэн билээ. Энэ удаагийн хаврын комиссын үзлэг засварт Дархан татах хэсэгт 34, Улаанбаатар татах хэсэгт 52, Сайншанд татах хэсэгт 38, Баянтүмэн тасагт дөрөв, албаны хэмжээнд нийт 128 илчит тэрэг оруулахаар төлөвлөсөн байна. Зүтгүүрийн аж ахуйн албаны засвар хариуцсан орлогч дарга Л.Дагвадорж “Энэ сарын 15-ны байдлаар албаны хэмжээнд нийт 28.5 илчит тэрэг буюу 22.2 хувь нь засварт ороод байна. Үүнийг татах хэсэг тус бүрээр нь авч үзвэл, Дархан татах хэсэгт ес, Улаанбаатар татах хэсэгт 9.5, Сайншанд татах хэсэгт 10 илчит тэрэг тус тус засварт авсан. Илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэх ажлыг манай алба Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба, Дохиолол холбооны алба, СИРДП-Е хэлтэс, ЦХОБА-тай хамтарч хийдэг. Хаврын комиссын үзлэг засварын нээлтийн хурлыг гуравдугаар сарын 29-нд хийх үеэр Замын Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр холбогдох албадын удирдлага, инженер техникийн ажилтнуудад үүрэг даалгавар, чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар, хос дугуйн буксны тосолгооны язык дутмаг байна. Энэ асуудлаар Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дотоод үнийн комиссын хуралд оруулж яаралтай худалдан авах шийдвэрийг гаргасан. Бусад материал, сэлбэгийн хувьд хаврын үзлэг засварын ажлыг гүйцэтгэхэд хангалттай нийлүүлсэн гэж үзэж байгаа” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.