Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд илчит тэрэгний паркийг зуны тээвэрт бэлтгэх комиссын үзлэг дууссан байна. Тус албаны хэмжээнд нийт 124.5 илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэхээр төлөвлөснөөр 124 илчит тэргэнд комиссын үзлэг хийж, төлөвлөгөөг 99.6 хувьтай гүйцэтгэжээ. Учир нь, нэг секцийн илчит тэрэгний сэлбэг хүлээгдэж байгаа тул засвараас хараахан гараагүй байгаа аж.

Түүнчлэн, зуны тээвэрт бэлтгэх комиссын үзлэгийг хааж, харьяа Татах хэсгүүдэд зуны тээврийн бэлтгэл ажлын тайлан, ГТХАБ-ыг хэрхэн хангаж буйг хэлэлцэх хурлыг хийсэн байна.

Одоогийн байдлаар, Замын хэмжээнд ачааны илчит тэрэгний паркийг 51-д барин ажиллаж байгаа аж. Ийнхүү илчит тэрэгний паркийг 51-д барихын тулд одоогоор ОХУ-аас 2ТЭ116 серийн гурван илчит тэргийг түрээсэлжээ. Цаашид ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа учир 2ТЭ116 серийн хоёр илчит тэргийг нэмж түрээслэхээр ажиллаж байна. Мөн гурван секцийн 2ТЭ10МК серийн нэг илчит тэргийг түрээслэхээр судалж буйгаа тус албанаас мэдээллээ.