Улаанбаатар татах хэсгийн хамт олон зуны тээвэрт нийт 52 илчит тэрэг бэлтгэхээс энэ сарын 4-ны байдлаар 22.5 илчит тэргийг комиссын үзлэгт оруулж, засвар үйлчилгээг бүрэн хийгээд байна.
Харин Дархан татах хэсгийнхэн өнгөрсөн Баасан гарагийн байдлаар зуны тээвэрт бэлтгэх 30 илчит тэрэгний 50 хувийг бэлэн болгожээ. Тэд үлдсэн илчит тэрэгнүүдээ ирэх сарын 01 гэхэд зуны тээвэрт бүрэн бэлтгэж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Сайншанд татах хэсгийнхэн нийт 38.5 илчит тэргийг зуны тээвэрт бэлтгэхээс энэ сарын 5-ны байдлаар 21 илчит тэргийг бэлэнд өгчээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт зорилтынхоо 54.1 хувийг гүйцэтгээд байгаа юм. Их говийн зүтгүүрчид зуны тээвэрт бэлтгэх комиссын үзлэгийг зургадугаар сарын 5-ны дотор дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэж мэдээллээ.