Нүүр Цаг үе Явган замын хавтан үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна
Цаг үе

Явган замын хавтан үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна

G.Press 2 жилийн өмнө 177 үзэлт 0 сэтгэгдэл

 

БЗАҮ-ний ангийн хамт олон өнгөрсөн онд явган замын хавтан үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулан үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Тус хамт олон өнгөрсөн оны тавдугаар сарын 15-аас есдүгээр сарын 15-ны хооронд нийт 950 ам метр буюу 17.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадны зах зээлд борлуулсан байна.

Тэгвэл энэ онд “Баянбуурал” амралт, Эрдэнэт өртөө, БАҮ-ний I болон III анги, Замын-Үүд өртөөний захиалгаар  1765 ам метр буюу 37 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн төмөр замын аж ахуйн нэгжүүдэд нийлүүлжээ. Энэ нь өмнөх оноос явган замын хавтангийн үйлдвэрлэлийг 1.9 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Уг бүтээгдэхүүнийг тус анги нь зөвхөн дулааны улиралд үйлдвэрлэх юм байна. Энэ жилийн тухайд их барилгын төлөвлөгөөгөөр гадаа саравч барих тул явган замын хавтан үйлдвэрлэлээ өнгөрсөн сарын 10-аас зогсоосон гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.