Өчигдөр /09.12/ Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбоонд Японы Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Кожи Ямагүчи, дэд ерөнхийлөгч Наофуми Яахата, Захиргаа, гадаад харилцааны газрын дарга Яамада Сатору нар айлчиллаа. Энэ хүрээнд хоёр улсын төмөр замын ҮЭ-ийн холбоодын үйл ажиллагааны талаар туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулав.
Уулзалтын эхэнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо, Зүтгүүрийн Депо, УБТЗ ХНН удирдах газрын Хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, анхан шатны хороодын дарга нартай уулзаж, төмөр замын тээвэрт ажилчдын төлөөллийн байр суурь хоёр талт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Мөн үеэр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, Японы Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Кожи Ямагүчи нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ удаагийн хамтын ажиллагааны гэрээнд хоёр улсын төмөр замын ҮЭ-ийн холбоодын хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг хоёр жил тутамд тогтмол зохион байгуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх туршлага солилцох, эв санааны нэгдлийг бататгах хамтын ажиллагааныхаа чиглэлийг тогтлоо.
