Нүүр Цаг үе Японы элчин сайд Р.Раш даргатай уулзлаа
Цаг үе

Японы элчин сайд Р.Раш даргатай уулзлаа

G.Press 1 жилийн өмнө 69 үзэлт 0 сэтгэгдэл

 

Манай улсад суугаа Япон улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Игавахара УБТЗ-ын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Рашийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр 1990-ээд оноос хойш Япон улс "УБТЗ"ХНН-д буцалтгүй тусламжаар дэмжлэг үзүүлж ирсэнд УБТЗ-ын даргын зөвлөх Р.Раш талархаж байдгаа илэрхийлээд Элчин сайд М.Игавахаратай Монгол, Японы дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон тухай Япон улсын Элчин сайдын Яамны албан ёсны вэб сайт дээр мэдээлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.