Ажлын байран дахь нөхцөл байдлаас хүний сэтгэл ханамж ихээхэн хамааралтай байдаг аж.
Үүнд, хамт олны харилцаа, ажлын ачаалал, хөгжих боломж, ажиллах нөхцөл, бие даан шийдвэр гаргах боломж буюу хариуцсан ажлаа өөрийнхөөрөө хийх боломж, тухайн ажлын байранд өгөгдөх үүрэг даалгаварын утга учир зэрэг ордог байна.
Мэдээж өөрийн хүсэл сонирхолд нийцсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүс эрхэлсэн ажилдаа илүү сэтгэл хангалуун байдаг. Зарим судалгаагаар хүний нас нь ажил, мэргэжилдээ сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг байна.
Эрэгтэйчүүдийн хувьд залуу үедээ, мөн амьдралынхаа хожуу үед сэтгэл хангалуун байдаг бол, эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл ханамжийн түвшин нь нас ахих тусам аажмаар нэмэгддэг ажээ.
Ингээд ажил мэргэжилдээ сэтгэл хангалуун байхад туслах дараах зөвлөмжийг танд хүргэе.
Завсарлага авах -Боломжтой бол амралтаа авч өөрийгөө цэнэглээрэй.
Ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах- Ажлын цаг дууссаны дараа ажилтай холбоотой зүйлсээс хол байх
Өөрийгөө халамжлах -Тогтмол дасгал хийж, эрүүл хооллон, хангалттай унтаж амрахыг бодоорой
Дэмжлэг хүсэх- Хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, мэдрэмжээ илэрхийлээрэй.
Эцэст нь мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, өөрийгөө таньж, өөрийгөө хайрлаарай.
