Нүүр УБТЗ ХНН “Якутын төмөр замууд” ХНН-ийн Гүйцэтгэх захирал ноён Д.В.Кондратов “УБТЗ”-д зочи...
УБТЗ ХНН

“Якутын төмөр замууд” ХНН-ийн Гүйцэтгэх захирал ноён Д.В.Кондратов “УБТЗ”-д зочиллоо

G.Press 2 жилийн өмнө 104 үзэлт 0 сэтгэгдэл

 

ОХУ-ын “Якутын төмөр замууд” ХНН-ийн Гүйцэтгэх захирал ноён Д.В.Кондратов “УБТЗ” ХНН-д зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковтай хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Ачаа тээвэр, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүний аж ахуйн чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх харилцан сонирхолтой байгаагаа талууд уулзалтын үеэр харилцан илэрхийллээ.

Энэ оны гуравдугаар сард тус нийгэмлэгийн Ерөнхий захирал В.В.Шимохин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад зочилж хоёр төмөр замын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан ойлголцолын санамж бичгийг байгуулж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.