Гуравдугаар сард тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүд олон бий. Үүний нэг нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бөгөөд бүх нийтийн амралын өдөр болгон хуульчилсан. Гэхдээ өнөө жил амралтын өдөр таарчээ. Сонирхуулахад, гуравдугаар сард 11 тэмдэглэлт өдөр тохиож байна. Эх орончдын өдөр гуравдугаар сарын 1-нд, сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдөр гуравдугаар сарын 3-нд, хэвлэл мэдээллийн ажилтны өдөр гуравдугаар сарын 6-нд, цэргийн баярын өдөр гуравдугаар сарын 18-нд, Дэлхийн яруу найргийн өдөр энэ сарын 21-нд, Наурызын баярын өдөр болон Монгол хүн анх сансарт анх ниссэн өдөр гуравдугаар сарын 22-нд тохионо. Мөн усны болон Олон улсын театрын, Дэлхийн эмч нарын өдөр тус тус тохиох аж.
