Нүүр Цаг үе Гурав дахь “Замчин ХАБ”-ыг нээлээ
Цаг үе

Гурав дахь “Замчин ХАБ”-ыг нээлээ

G.Press 2 жилийн өмнө 82 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Говийн төмөр замчин” хөтөлбөрт алслагдсан өртөө, зөрлөгийн ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийг амарч, сурах, өөрсдийгөө хөгжүүлэх нөхцөл, бололцоог хангаж, интернэт кафе байгуулахаар тусгасан байдаг. Тэгвэл Замын IV ангийн хувьд уг хөтөлбөрийн хүрээнд “Замчин ХАБ” нэртэй замчдын хүүхдүүд интернэт орчинд тоглох, хичээлээ хийх, замчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, мэдээлэл авахад зориулан байгуулж буй билээ. Энэ удаагийн үзлэгийн үеэр гурав дахь “Замчин ХАБ”-аа Номт зөрлөгт нээв. Ингэснээр тус зөрлөгийн хүүхдүүд хичээлийн амралтаар ар гэртээ дуртай ирдэг болсныг аав, ээжүүд нь онцолж, Замын удирдлагуудад, тэр дундаа Замын ангийн даргадаа талархал илэрхийлж байлаа. Энэ үеэр Замын IV ангийн технологи сургалтын инженер Д.Урангоо “Бид шинэ залуу боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулах, хүүхдүүдээ ирээдүйн үе дамжсан замчин сэтгэлгээтэй болгох зорилготой ажиллаж байна. Энэ орчныг бүрдүүлснээр замчид маань гэр орондоо ч Wi Fi-гаар интернэтийг үнэгүй ашиглах, Look TV зэрэг телевиз үзэх бүрэн боломжтой болж байна. Өмнө нь Нартын хошуу зөрлөгт интернэт кафе нээснийг ковидын үед хүүхдүүд маш сайн ашиглаж, цахимаар хичээлээ хийсэн. Цаашид манай анги алслагдсан бусад хэсгүүддээ ч “Замчин ХАБ”-ыг ээлж дараагаар байгуулна” гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.