Нүүр Нийгэм Газар хөдлөлтийн улмаас Японд хурдан галт тэрэг зогсож, хурдны замууд хаагджээ
Нийгэм

Газар хөдлөлтийн улмаас Японд хурдан галт тэрэг зогсож, хурдны замууд хаагджээ

G.Press 2 жилийн өмнө 56 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Японы гол арал болох Хонсюгийн баруун эрэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хэд хэдэн барилга нурсан байна. Хэдэн хүн амиа алдаж, шархадсан нь одоогоор тодорхойгүй байна.

Японы цаг уурын агентлаг өчигдөр орон нутгийн цагаар 16:00 орчимд Ишикавагийн эрэг болон ойролцоох мужууд,  Японы тэнгист арав гаруй газар хөдлөлт болсон тухай мэдээлсэн байна. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяши газар хөдлөлтийн улмаас  зургаан байшин эвдэрч, дотор нь хүмүүс дарагдсан талаар мэдээлсэн байна. Түүнчлэн Ишикава мужийн Важима хотод 30 мянга  гаруй айл  цахилгаангүй болоод байгаа аж.

Ишикаваг эхэндээ маш хүчтэй цунами дайран өнгөрөхөөр байсан ч  хэдэн цагийн дараа ердийн цунами болж буурсан байна. Гэхдээ хүчтэй цунамигийн давалгаа эргэн ирж магадгүй талаар  NHK анхааруулсаар байгаа аж.

Эргийн бүс нутгуудын оршин суугчид ирж буй цунамид өртөхөөс сэргийлж, аль болох аюулгүй бүсэд очих нь маш чухал гэдгийг Хаяши онцолжээ.  Өчигдөр орой  зарим хэсгийг сэргээсэн ч тус бүс дэх сумны галт тэрэгнүүд зогссон хэвээр байгаа аж. Мөн хурдны замын зарим хэсгийг хаагдаж,  усны хоолой хагарсан байна. Цаг уурын агентлаг дээр ирэх долоо хоногт, ялангуяа ойрын хоёр, гурван хоногт илүү хүчтэй газар хөдлөлт болж магадгүйг анхааруулжээ.

 

Газар хөдлөлтийн улмаас Японд хурдан галт тэрэг зогсож, хурдны замууд хаагджээ

 

Тус агентлагийн мэдээлснээр энэхүү бүс нутагт арав гаруй хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд цаашид хөрсний гулгалт, байшин барилга нурах эрсдэл үүсэхээр байгаа аж. Японы Засгийн газар газар хөдлөлт, цунамигийн талаарх мэдээллийг цуглуулж, аюулгүй байдлыг хангах үүднээс оршин суугчдад шуурхай хүргэх зорилгоор онцгой байдлын тусгай төв байгуулсан талаар Ерөнхий сайд Фумио Кишида мэдээлжээ.

Япон бол газар хөдлөлтөд маш их өртөмтгий улс юм. 2011 оны гуравдугаар сард хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас атомын станц дэлбэрч байсан. “Фүкүшима-1” АЦС-ын эрчим хүчний нөөц үүсгүүр, зай зэрэг тоног төхөөрөмж байршуулсан байсан хонгил хоромхон зуур усанд автсаны улмаас АЦС цахилгаангүй болж, улмаар хөргөлтийн систем ажиллагаагүй болжээ. Мөн оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл цөмийн реактор дахь дэлбэрэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр шөнөгүй авчээ. Мөн өдрийн шөнө 03.00 цагт АЦС удирдлагад нөхцөл байдал аюултай түвшинд хүрсэн тухай мэдээлж, станцын нутаг дэвсгэрээс аврагчдын шуурхай нүүлгэн шилжүүлэв. Өглөөний 06.10 цагт станцын гуравдугаар блокт асар хүчтэй дэлбэрэлт болж байв. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хаяши сэтгүүлчдэд хэлэхдээ, даваа гарагт гамшигт нэрвэгдсэн бүс дэх цөмийн станцууд ямар нэгэн зөрчил илрээгүй гэжээ. Цөмийн зохицуулагчид тус бүс дэх хяналтын цэгүүдэд цацрагийн түвшин нэмэгдээгүй гэж мэдэгдсэн байна.

 

https://www.euronews.com/2024/01/01/japan-issues-tsunami-warnings-after-strong-earthquakes

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.