Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг угтан төмөр замчид "Төмөр замын гарам дахь эрсдэл", "Гармын аюулгүй байдал", "Төмөр замын аюултай бүс" сэдвийн хүрээнд ЕБС-иуд, хүнд даацын автомашинаар тээвэр хийдэг компаниуд, мөн нийтийн тээврийн жолооч нар сургалт явуулдаг байгууллагуудад очиж сургалт зохион байгуулж байна.
-Тухайлбал, Замын II ангиас Ерөнхий боловсролын 142 дугаар сургуулийн 5-6 дугаар ангийн сурагчид, нийгмийн ажилтан, багш нарын төлөөлөл, "ХОС БОГД" авто сургуулийн жолооны багш нарт сургалт зохион байгуулжээ. "Сонсголон хайрхан" ХХК бетон зуурмагийн үйлдвэр /ТЭЦ-н гармаар гардаг/ жолооч, ИТА-чид, "Элит хөгжил" ХХК-ний орон нутгийн автобусны болон сурагчдын автобусны жолооч, ИТА-нуудад “Төмөр замын гарам” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
-"НИК" ХХК-ний Дархан салбар, "Дархан Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК гэрээт жолооч нарт "Төмөр замын гарам", "Төмөр замын аюултай бүс" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
- Тусгай зориулалтын хүнд даацын тээвэр явуулдаг компаниуд, жолооч бэлтгэх курсууд, Нийтийн тээврийн компаниудад “ГАРМЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ” -ыг батлагдсан хуваарийн дагуу зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ -н 1,2,3 дугаар баазын жолооч нарт Төмөр зам дахь Цагдаагийн газартай хамтран сургалт хийв.
-Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг угтан Сайншанд ЦХА, Замын-Үүд ЦХА-аас Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдын нутаг дэвсгэрт том оврын тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг, мөн хот хооронд тээвэр хийдэг хувийн болон төрийн өмчит компаний жолооч нарт ''Төмөр замын гарам''-сэдэвт сургалтыг хийсэн байна. Энэхүү сургалтад орон нутгийн цагдаагийн газраас хамтран оролцжээ.
