Төмөр замын гармын аюулгүй байдлын зөвлөгөөн -2025 өнөөдөр Ган зам паласт болж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Төмөр замын тээврийн тухай хууль, Гарам ашиглах журамд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдээс гадна гармын эрсдлийг бууруулахад чухал нөлөөтэй зөв дадлыг хэвшүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар холбогдох албаныхан танилцуулж, илтгэл хэлэлцүүлнэ.
