Шугам замын төмөр замчдыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон гэр ахуйн хэрэгцээт зүйлсийг үйлдвэрийн үнээр хангах үүрэг бүхий “Ган зам” дэлгүүрүүд энэ удаагийн үзлэгээр ажил нь хэвийн байлаа. Сайншанд Худалдааны төвийн хувьд 14 дэлгүүр, хоёр талх нарийн боовны үйлдвэр, нийт 16 цэг салбараар Замын-Үүдээс Айраг өртөө хүртэл үйл ажиллагаа явуулж буй юм. Тус төв нь энэ оны III улирлын байдлаар худалдааны салбараар 8.1 тэрбум төгрөгийн борлуулалтын төлөвлөгөөтэйгөөс 7.635 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 98 хувиар биелүүлсэн байна. Түүнчлэн, Улаанбаатар худалдааны төвийн хувьд ашиг орлого арвин байлаа.