Арваннэгдүгээр сар гарсаар ихэнх нутгаар их хэмжээний цас орж, авто замаар хот хооронд зорчиход хүндрэлтэй байдал үүссэн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төмөр замын зорчигч тээврийн урсгал өмнөх сартай харьцуулахад 28 орчим хувиар нэмэгдсэн байна. Цаашид цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байгаа учир галт тэргээр зорчигчдын тоо нэмэгдсэн хэвээр байх хандлагатай байна хэмээн Зорчигч үйлчилгээний төвөөс мэдээлж байна.

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.