Нүүр Цаг үе Галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо
Цаг үе

Галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо

G.Press 1 жилийн өмнө 108 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Шарын гол, Бор-Өндөрийн чиглэлд зорчигч урсгал багассантай холбогдуулан Дархан-Шарын гол чиглэлийн 602/601 дүгээр галт тэрэг, Айраг-Бор-Өндөрийн чиглэлийн 610/609 дүгээр галт тэрэгний аялалыг 2025 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зогсоолоо.

Монголын цагаан сарын баяр угтаж зорчигчийн урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан 2025 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 22 дугаар галт тэрэг 16:40 цагт, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 21 дүгээр галт тэрэг 18:05 цагт явна.

Мөн цагаан сарын өдрүүдээр зорчигчийн урсгал багасахтай холбогдуулан Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг гуравдугаар сарын 02, 06, 09-ний өдөр аялахгүй болно.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.