Замын даргын үзлэг Зүүнбаян өртөөнд ажиллав. Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг ашиглалтад авч тээвэр хийж эхэлснээр тус өртөөний ачаалал ихээхэн нэмэгдээд байгаа юм. Тухайлбал, Зүүнбаян ТҮХ-ийн ачаалал 6 дахин нэмэгдсэнийг албаны дарга Л.Болд хэллээ. Мөн Зүүнбаян өртөө нь дотоодын сүлжээний бусад төмөр замуудтай холбогдож буй хилийн өртөө. Тэр утгаараа бусад төмөр замуудтай солилцож байгаа галт тэрэг солилцооны түр технологийг боловсронгуй болгох шаардлага байгааг Замын удирдлагаас гадна чиглэл хариуцсан байцаагчид хэлж байв.

Мөн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков ЦХОБА-ны Сайншанд дахь Гал унтраах ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ангийн гал унтраах автомашинууд байрлаж буй граш зориулалтын бус аливаа дуудлагад гарахад хүндрэлтэй, ганцхан орц гарцтай байдгийг Үзлэгийн комисст илтгэлээ.