Монгол Улсын 2023 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.  Энэ оны нэгдүгээр сард манай улс нийт 107 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум америк доллар, импорт 688 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 669.5 (61.1 хувь) сая америк доллароор, экспорт 538.1 (99.7 хувь) сая америк доллароор, импорт 131.5 (23.6 хувь) сая америк доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны нэгдүгээр сард экспорт өмнөх сараас 318 (22.8 хувь) сая америк доллароор, импорт 145.1 (17.4хувь) сая америк доллароор тус тус буурсныг мэдээлэв.  Гадаад худалдааны тэнцэл 2023 оны нэгдүгээр сард 389.7 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 406.6 сая америк доллароор өсөж, өмнөх сараас 172.9 сая америк доллароор буурсан байна. БНХАУ-тай өнгөрсөн нэгдүгээр сард 1.2 тэрбум америк долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлж буй аж.