“УБТЗ” ХНН нь нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цахим гадаад паспорт (е-паспорт) захиалах машиныг Улаанбаатар хотын вокзал Зорчигч тээврийн төвд байршууллаа.
Цахим машины үйлчилгээ нь Монгол Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд та цахим иргэний үнэмлэхийнхээ тусламжтайгаар гадаад паспортынхаа зургийг даруулах, төлбөрөө банкны картаар төлөх бүрэн боломжтой юм.
