Эхний улиралд улсын хилээр орсон гадаадын зорчигч өмнөх оны мөн үеэс 72 мянгаар буюу зургаа дахин өсөв
Манай улсын хилээр 2023 оны эхний улиралд 853.8 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 703.1 (5. 7 дахин) мянгаар өссөн байна.
Өсөлтөд КОВИД-19 цар тахлын нөлөө суларч дэлхийн улс орнууд хилийн боомтоо нээж, хөдөлгөөний хязгаарлалт суларсан зэрэг нөлөөлсөн гэж үзээд буй.
Улсын хилээр орсон зорчигчдын тоо 2023 оны эхний улиралд 424.8 мянга байна. Тодруулбал,
-
29.4% нь Чингис хаан
-
17.8% нь Замын -Үүд
-
16.7хувь нь Гашуун сухайт
-
12.7 хувь нь Алтанбулаг
-
5.6 хувь нь Шивээ хүрэн
-
17.8 хувь нь бусад боомтоор орсон байна.
Улсын хилээр орсон зорчигчдын 338.6 мянга буюу 79.7% нь Монгол Улсын иргэд, 86.2 мянга буюу 20.3% нь гадаад улсын иргэд байна.
Монгол Улсын хилээр орсон зорчигчид /боомтоор, дүнд эзлэх хувиар, жил бүрийн нэгдүгээр улирлын байдлаар/

ҮСХ
Түүнчлэн улсын хилээр оны эхний улирлын байдлаар гадаадын 86.2 мянган хүн оржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71.7 мянгаар буюу 5.9 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
-
87% нь 30 хүртэл хоног
-
2.9% нь 30-аас 90 хүртэл хоног
-
10.1% нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ.
