Нүүр УБТЗ ХНН Эхний найман сарын байдлаар 1674 вагоны засварласан байна
УБТЗ ХНН

Эхний найман сарын байдлаар 1674 вагоны засварласан байна

G.Press 2 жилийн өмнө 97 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн Техник хэлтсийн дарга, технологич инженер У.Сүхбаатараас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

 

- Танайд өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Манай хамт олон өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа төлөвлөсөн хугацаандаа дуусгахаар ажиллаж байна.  УБТЗ-ын нэгдсэн төлөвлөгөөнд туссан дөрвөн ажил, Вагоны аж ахуйн албаны 16 ажил, депогийн хэмжээнд 11 ажил, өвөлжилтийн бэлтгэл нийт 31 ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ.

Замын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөөнд туссан ажлуудаас дурдвал, ачааны вагоныг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэж, үзлэг засварт хамрагдах 1804 вагоны жагсаалтыг гаргаж, Вагоны аж ахуйн албанд хүргүүллээ.

Өвлийн тээвэрлэлтэд бэлтгэгдэх вагонуудын 57 хувь нь хагас вагон байгаа бол чингэлэг тээврийн 12, өөрчлөн тоноглосон найм, тавцант тав, цистерн дөрөв, битүү вагон 5, дозатор зургаа, думпкар  гурван хувьтай бэлтгэгдэж байна.

- Үзлэг үйлчилгээгээ хэвийн байна уу. Хүндрэл бэрхшээл байна уу?

-Халаалтын тогоо болон халаалтын систем, тоноглол уурын шугамд үзлэг үйлчилгээ хийсэн. Үзлэгээр бойлерын төв уурын шугаманд нэг ширхэг ф100-н хаалт шинээр солисон. Депогийн хэмжээнд ашиглагдаж буй цэвэр усны шугамыг хэсэгчилж засвар үйлчилгээ хийсэн бол вагон сургалтын танхимын халаалтын системийг бүрэн, уурын зуухнаас гарах шугамыг хэсэгчилж тус тус засаж байна. Одоогийн байдлаар 100 метр шугамыг засварлаад байна.

Вагон засварын үйл ажиллагаанд шаардлагатай сэлбэг, материалын нөөцийг бүрдүүлэх, татаж авахаар болсон. 2023 онд вагон засварын төлөвлөгөөнд 2489 вагоныг засварлахаар төлөвлөснөөс эхний найман сарын байдлаар 1674 вагоныг засварлаж тээвэрт явуулаад байна. Он дуустал 815 вагоныг засварлахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр вагонуудыг засварлахад шаардлагатай сэлбэг материалын захиалгыг “Худалдан авалт борлуулалт”-ын албаны агуулахаас татан авч байна. Гэвч тус албаны агуулахад дам нуруу, авто угсрааны нөөц байхгүйн улмаас татан авалтыг хараахан хийж чадаагүй байна.

- Засварлах шаардлагатай машин механизм байна уу, вагон засвар хэрхэн хийгдэж байна?

Манайх Вагон засварын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн.  Албан хэрэгцээний авто машин, бага оврын сэрээт ачигч, КЖДЭ-25 кран зэрэг  машин механизмд өвлийн техник үйлчилгээг хийнэ. Албан хэрэгцээний шуурхай ажлын Прадо-150 машинд шаардлагатай үзлэг засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Өвлийн тос маслыг нь энэ сардаа багтаан хийхээр төлөвлөөд байна.  ZL-50 ковшийг ажиллагаанд оруулахад шаардлагатай байсан нэг ширхэг статерыг худалдан авч асаагаад, пайлц болон дугуйг засварлаж, хоёр ширхэг аккумлятор, 12 литр тос шинээр сольж, өвлийн ажилд бэлэн болголоо. Мөн нэмэлтээр олгой хаймар, урд хойд наклад, дохионы гэрэлтүүлэг тус бүр хоёр ширхэгийг солилоо. Сэрээт ачигчийн том, жижиг тус бүр хоёр ширхэг дугуйны захиалга хийгдсэн байгаа.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.