Одоогоос хоёр жилийн өмнө БНХАУ-ын Фужиан мужид ердөө есөн цагийн дотор асар том төмөр замын буудал барьж, ашиглалтад оруулсан нь дэлхий нийтийг гайхшруулсан үйл явдал болсон.

1500 барилгачин инженерийн нарийн зохион байгуулалтаар ажилласан уг төслийг 18:30 цагт эхлүүлж 03:30 цагт дуусгажээ. Үүнд, орон нутгийн гурван том төмөр замыг холбож, дохиолол холбоо, хяналтын төхөөрөмжүүдийг ч суурилуулж амжсан байна. Ингэснээр БНХАУ дотоодын өндөр хурдны төмөр замуудаа хооронд нь холбож, нэгдсэн сүлжээнийхээ уртыг нэмэгдүүлсээр байгаа юм.