УБТЗ нь Улсын үйлдвэрийн газрууд болон үндэсний томоохон компаниудтай харилцан туршлага солилцох уулзалтыг тогтмол зохион байгуулдаг нь нийгэмлэгийн ажил үйлчилгээнд эерэг үр дүнгээ үзүүлж байдаг. Энэ удаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд УБТЗ-ын санхүү, эдийн засгийн “Нэгтгэсэн тайлангийн систем” (CoSS)-тэй танилцаж туршлага судаллаа. Уулзалтын үеэр УБТЗ-ын Мэдээллийн технологи хариуцсан замын орлогч дарга А.С.Бутов тус нийгэмлэгийн дотооддоо боловсруулан хөгжүүлж байгаа цахим программ хангамжийн ашигтай давуу талуудын талаар танилцуулав.
Уулзалтад Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Анхбаяр, орлогч дарга Д.Цолмон, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны Арга зүйн хэлтсийн дарга Б.Соёлмаа, мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ нар оролцов.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд УБТЗ-ын цахим программ хангамжийн хөгжүүлэлттэй танилцсан нь нийгэмлэгийн цахим системийн хөгжил цаг үетэйгээ нийцэж байгааг харууллаа.