Их барилга, хөрөнгө оруулалтын албаны 75 жилийн ойн нэрэмжит
“БИДЭНД ШИЙДЭЛ БАЙНА”
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал
Зорилго:
Их засварын ажлын сүүлийн үеийн шинэ техник, технологийн ололт амжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх аргыг хэлэлцэх, судлаачид харилцан туршлага солилцох, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх
Хамрах хүрээ:
Их, дээд сургууль, коллежийн багш, оюутнууд, төмөр зам, эрчим хүч, харилцаа холбоо, барилгын салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, ахмадууд
Илтгэлийн сэдэв:
Илтгэлүүд нь дараах чиглэлтэй байна. Үүнд:
- Барилга, харилцаа холбоо, эрчим хүч, төмөр замын дохиолол холбоо, зам, хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр их засварын ажилд гарч байгаа технологийн хүндрэлтэй асуудлууд, шийдвэрлэх арга зам, шинэ техник, технологи, ноу хау нэвтрүүлэх боломж
- Барилга, харилцаа холбоо, эрчим хүч, төмөр замын дохиолол холбоо, зам, хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр их засварын ажлыг үр дүнтэй зохион байгуулах
- Барилга, харилцаа холбоо, эрчим хүч, төмөр замын дохиолол холбоо, зам, хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр их засварын ажлын процесст (төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт г.м) мөрдөгдөж байгаа эрх зүйн акт, дүрэм, журмын хүндрэлтэй заалтууд, шийдвэрлэх арга зам
Илтгэлд тавигдах шаардлага:
- Илтгэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих заавар https://research.must.edu.mn/page/104 -ийн дагуу бэлтгэх;
- Илтгэл нь онол, арга зүйн үндэслэлтэй, шинэлэг, оновчтой санал дэвшүүлсэн;
- Илтгэл нь бодит байдалд шууд хэрэгжүүлэх боломжтой, бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан;
- Илтгэл нь бусдын ажлыг шууд хуулбарлаагүй;
- Илтгэл бичигчийн товч танилцуулга, холбогдох утасны дугаар;
Шагнал урамшуулал:
- Тэргүүн байр – 1 хүн өргөмжлөл, нэг сая төгрөг;
- Дэд байр – 1 хүн өргөмжлөл, долоон зуун тавин мянган төгрөг;
- Гутгаар байр – 2 хүн өргөмжлөл, таван зуун мянган төгрөг;
- Тусгай байр – 2 хүн өргөмжлөл, гурван зуун мянган төгрөг;
Илтгэлийг хүлээн авах:
- Илтгэлийг 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл [email protected] и-мэйл хаягаар хүлээн авна.
Холбоо барих:
УБТЗ ХНН-ийн Их барилга, хөрөнгө оруулалтын албаны Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Р.Энхдалай, холбогдох утас: 9537-0808;
Зохион байгуулах комисс:
- Ерөний зохион байгуулагч Их барилга, хөрөнгө оруулалтын алба
- Хамтран зохион байгуулагч Тенхикийн бодлого, стандартчиллын алба

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.