Нүүр Гадаадын төмөр зам Эрчим хүчний хэрэглээг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй галт тэрэг туршив
Гадаадын төмөр зам

Эрчим хүчний хэрэглээг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй галт тэрэг туршив

G.Press 1 жилийн өмнө 105 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хамгийн сүүлд буюу энэ сарын 23-нд вакуум хоолойгоор хурдлан давхих маглев галт тэрэгний аяллыг амжилттай туршжээ. Хятадын Агаарын сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпораци тэргүүлдэг энэхүү шинэлэг технологи нь уламжлалт агаарын тээврийг давж, 4000 км/цаг хурдлах зорилготой. Энэ нь, эсэргүүцэл багатай орчинд соронзон түлхэлтийг ашигласнаар дотоод болон олон улсын аяллын хугацааг эрс бууруулах аж. Хамгийн чухал нь энэхүү галт тэрэг нь уламжлалт галт тэрэгтэй харьцуулахад нүүрстөрөгчийн ялгарал, эрчим хүчний хэрэглээг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй технологи гэдгээрээ онцлогтой.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.