Энэ сарын 1-26-ны 17.00 цагийн байдлаар Толгойт өртөөнд АИ92 автобензин 365, АИ95 автобензин 51, дизелийн түлш 1277, онгоцны түлш 20 вагон буусан байна.
Харин есдүгээр сард тус өртөөнд нийт 2015 вагон нефтийн бүтээгдэхүүн буусан байна. Ер нь, өмнөх саруудтай харьцуулахад ирж буй нефтийн бүтээгдэхүүний тээвэр буурсан гэж Толгойт өртөөнөөс мэдээллээ.
Харин Замын-Үүд өртөөний нарийн царигаар энэ сарын 1-26-ны байдлаар нийт 60 вагон буюу 3174 тонн нефтийн бүтээгдэхүүн орж иржээ. Харилцагч байгууллагуудын мэдээллээс харахад ойрын хугацаанд нефтийн бүтээгдэхүүний ачаа нэмэгдэх магадлалтай байна гэж тус өртөөнөөс манайд мэдээллээ.
