Нүүр Цаг үе Энэ оны эхний тендерүүдийг зарлажээ
Цаг үе

Энэ оны эхний тендерүүдийг зарлажээ

G.Press 4 сарын өмнө 137 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

          Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков долоо хоногийн нэгдсэн хурал удирдлаа. Хурлын эхэнд Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадоржийн танилцуулснаар 2026 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах санал авах тухай Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогтын өгсөн үүргийн дагуу 12 алба, хэлтэс нэгдүгээр сарын 16-наас өмнө буюу хугацаандаа өгсөн бол 13 алба, хэлтэс өгөөгүй байгаа аж. Тиймээс алба, хэлтсүүдийг уг үүргийг биелүүлэхийг санууллаа.

Тайлант долоо хоногт нэг гологдол гарсан байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 30-ны 05.30 цагт ТЭМ18ДМ-3337 илчит тэрэгтэй Замын-Үүд нарийн царигийн өртөөний сэлгээ тавдугаар замаас зургаан вагон түрж гарах үед төвлөрүүлэгдээгүй сум зүсэж, яаралтай тоормос хийн нэг вагон өнгөрч зогсжээ.

Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд тав, зам дээр хүн байсан зэрэг шалтгаантай бусдаар тооцогдсон гурав, нийт найм бүртгэгдсэн байна. Өмнөх оны нэгдүгээр сартай харьцуулбал гологдол хоёроор, дутагдал дөрвөн нэгжээр өссөн байна.             

Тээврийн хувьд энэ сарын 29-нийг дуустал 2836.2 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Мөн хугацаанд 2064.3 мянган тонн ачаа ачиж, 101.6 хувиар төлөвлөгөөг биелүүлэв. Тайлант долоо хоногт 6404 вагон буулгажээ төлөвлөгөөг 102.6 хувиар биелүүлжээ.

Орон нутгийн 263500, транзит 89900, экспорт 255200, импорт 90000 тонн буюу нийт 698600 тонн ачаа тээвэрлэв.

“Багануур” ХК 277 вагон дутуу буюу 6857, “Шивээ-Овоо” ХК 271 вагон дутуу 3963, “Шарын гол” ХК 281 вагон дутуу 2186 вагон ачжээ. Харин “Эрдэнэт” үйлдвэр төлөвлөгөөгөө биелүүлж, 775 вагон ачсан байна. 

Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөнөөс 1.8 км-цагаар өсгөсөн буюу 40.8 км/цагаар биелүүллээ. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 20 галт тэрэг 1854 минут зогссон байна. Галт тэрэгний дундаж жин 3305.17 бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 55.17 тонноор, өмнөх долоо хоногоос 111.53 тонноор тус тус давсан үзүүлэлттэй байна. Зүтгүүрийн бүтээмж 1485.83 мянган бохир тонн/км болж өмнөх долоо хоногоос 78.61 тонноор давсан байна.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 110 галт тэрэг /714.2 вагон/ хүлээн авч, 110 галт тэрэг /707 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 15.7 галт тэрэг болжээ.

Нарийн царигаар 50 галт тэрэг /377 вагон/ хүлээн авч, 50 галт тэрэг /382.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.1 галт тэрэг болов.

Сүхбаатар-Наушкиар 46 галт тэрэг /335.7 вагон/ хүлээн авч, 53 галт тэрэг /356.1 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 6.5-7.5 галт тэрэг солилцож, өмнөх долоо хоногоос галт тэрэг солилцоо тодорхой хувиар өссөн дүнтэй байна.

Чингэлгийн 61 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос дөрвөөр илүү, оны эхнээс нийт 279 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 86 галт тэргээр илүү байна. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 1528, импортын 632 чингэлэг шилжүүлэн ачжээ. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 295 чингэлэг, 1549 вагон ачаа байна.

БНХАУ-аас 118 галт тэрэг буюу 5737 вагон 270025.555 тонн хөх нүүрс татаж авсан байна. Өмнөх гэрээн дээр нэмж 61 мянган тонн хөх нүүрс тээвэрлэхээр болж, одоогийн байдлаар нийт 96974.445 тонн нүүрс үлдээд байгаа аж.

Мөн Цогтцэций өртөөнөөс 70 галт тэрэг 1509 вагон 102817.76 тонн мидлинг хүлээн авсан байна.

Өмнөх долоо хоногт “Эрдэнэт” ТӨҮГ-тай хийсэн гэрээний дагуу 150 хагас вагон хүлээн авч зэс болон ТЭЦ-үүдийн нүүрсний тээвэрт явуулаад байсан бол үлдсэн 150 вагоныг хүлээн авсан байна.

Түүнчлэн, СИРДП-Е хэлтэс болон Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албаны дарга ажлаа тайлагнав. Худалдан авалтын хувьд өнгөрсөн онд 599.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 387 тендерийн төлөвлөгөөг ЗТЯ-аар батлуулснаас 349 тендер /565 багц/-ийг зохион байгуулжээ. Нийт 15 захиалагчийн 38 тендерийг хэмнэлтийн 86Б цахилгааны дагуу болон нөөцтэй, төлөвлөгөө хасагдсан, дотоод гэрээний аргаар гүйцэтгэсэн зэрэг шалтгаанаар зарлах шаардлагагүй гэж үзсэн байна. Харин энэ оны их барилгын ажлын төлөвлөгөөт нэн шаардлагатай 43 тендерийн төлөвлөгөөг өнгөрсөн 12 дугаар сард ЗТЯ-аар батлуулан  шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Энэ сарын 2-ны өдрийн байдлаар 668 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий худалдан авалтын 326 төлөвлөгөөг ЗТЯ-аар батлуулан 27 тендерийг зарлаад байгааг танилцууллаа.

 

М.Наранболд

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.